Бид RG-гийн нийлүүлсэн чиргүүл дээр суурилсан RG-гийн үйлдвэрлэсэн иж бүрэн каротажийн зориулалттай автомашин ашигладаг. Уг машин нь чарган дээр суурилсан каротажийн кабин мөн өөрсдийн машин дээр орон нутагтаа суурилуулах лебёдкатай цуг нийлүүлэгдэнэ.
Энэ автомашин Монголын уурхайн бүх хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн загвартай. Дотоод тоноглолуудад шат, түгжээтэй агуулах, операторын хянах самбар, Х/Г, халаалтын, үндсэн мөн ослын үеийн гэрэлтүүлэг зэрэг багтана. Гадаад тоноглолуудад проб хадгалах тавиур болон бусад төхөөрөмж хадгалах бэхлэх тавцангууд, арын болон хажуугийн гэрэлтүүлэг, эйр-кондишн мөн дизель генераторын ком багтана. Лебёдка нь ердийн 5/16 инчийн долоон-кабельтай 4500 м урттай (14,760') дан-дамартай байна. Лебедка нь цахилгаан шилжилттэй 2-хурдны гидр мотортой бөгөөд автомашинаас эсвэл тусдаа байх дизель генетароос эргэлт авах битүү-холболтот гидрийн системээр ажиллана. Дамаруудад ороолт тормозлогч мөн операторын хянах самбраас удирдагдах кабель-ороох систем багтсан байна.