Манай цахим хуудасаар зочилж байгаа эрхэм хүндэт зочид болон түнш таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна.
Манай компани нь 1998 онд хязгаарлагдмал хариуцлагат компанийн статустайгаар геофизикын судалгаа, шинжилгээ хийх эрхтэйгээр байгуулагдсан билээ.
Эх орныхоо байгалийн нөөц баялагийг олж илрүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, талбайн болон цооногийн геофизикын эрэл-хайгуул, хэмжилтын ажлыг дэлхийд батлагдсан орчин
үеийн шинэ техник технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд хийж, эрдэс баялаг, ашигт малтмалыг олж илрүүлэх, түүний нөөцийг үнэн бодитоор тогтооход чиглэсэн үндсэн
үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани 2013 оноос Их Британийн Robertson Geologging компаниас нийлүүлсэн газрын тос болон байгалийн хийн цооногуудад судалгаа хийх тусгай зориулалт бүхий иж
бүрэн зөөврийн каротажийн станцыг Монголд анх удаа нэвтрүүлээд байна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн эрхэм гадаад болон дотоодын түншүүд та бүхэнд манай компаний үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд манай компанийн инженер ажиллагсад
танд үйлчлэхдээ таатай байх болно.
Хүндэтгэн ёслосон “Жи И энд ЭС” ХХК-ний захирал С. Гомборагчаа