Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Жи И энд Эс компани нь 1998 онд анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл тасралтгүй цооногийн каротажийн судалгаа болон талбайн геофизикийн судалгаануудыг хийж байна.

Компаний тухай

2005 онд анх удаа Английн Robertson Geologging компанийн бага диаметрийн гүехэн цооногийн каротажийн иж бүрэн зөөврийн станц оруулж ирэн ажил үйлчилгээ явуулж эхэлсэн билээ. Өнөөдөр манай компани нь 500-2000 метрийн кабель бүхий 5 иж бүрэн станцтай ажиллаж байна.

Нүүрс, ус, алт, зэс, уран, төмөр зэрэг ашигтмалын эрэл хайгуулын цооногуудад орчин үеийн дижитал каротажийн станцаар гамма-гамма каротаж (ГГК),Гамма каротаж (ГК), КС, ПС, ТК, Кавернометр, Инклинометр, Термометр, ВП каротаж, Спектрометр, Акустик каротаж (АК) зэрэг багажуудаар иж бүрэн судалгаа хийж байна. ГГК аргыг хийхэд өөрийн эзэмшлийн Цезий-137 маркын гамма үүсгүүр ашигладаг бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, мэргэжилтэнгүүд бүгд үүсгүүртэй ажиллах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан болно.

Ажлын туршлагын хувьд гадаад дотоодын 20 гаруй компанитай хамтран ажиллаж судалгааны ажил хийсэн байна. Жишээ нь: Нарийнсухайтын нүүрс, Цайдам, Эрдэнэцогт, Алагтолгой, Элдэв гэх мэтийн ордуудад ажилласан байна. Манай компани нь 3-40 жил ажилласан тогтвор суурьшилтай ажилладаг боловсон хүчнээр хангагдсан билээ. Хээрийн судалгааны материалыг WellCad программаар манай инженерүүд боловсруулан тайланг бичих туршлага арвинтай болсон байна.

 

Бидний чадвар

Нефьт болон хийн каротаж (90%)

 

Цооногын каротаж (100%)

 

Мэдээлэл боловсруулалт (100%)

 

 

Mongolian